Дараалалын системийн танилцуулга татах

Боломж

Үйлчилүүлэгчдэд тав тухтай, шуурхай, тэгш шудрага, соёлтой үйлчлэх боломжтой. Мөн түүнчлэн хэрэглэгчидийн хүсэл шаардлагаас хамааран төхөөрөмжийн үзүүлэлт, загвар, хэмжээг тохируулан нийлүүлэх боломжтой. Мөн олон газруудад суурилуулж байсан туршлагатай учир таны хүсэл шаардлагад тохирох олон сонголттой

Баталгаа

Баталгааны хугацаанд эвдэрч гэмтсэн төхөөрөмжүүдийг (хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болон цахилгааны хэлбэлзэл зэрэг биднээс шалтгаалахгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд ) үнэгүй сольж засвар үйлчилгээг хийнэ. Мөн хоолны газрууд, эмнэлэгүүд, банкууд зэрэг олон газар суурилуулж байсан туршлагатай.

Товч танилцуулга

Дарааллын систем нь үйлчилгээний зааланд эмх цэгц, тав тух, соёлтой боловсон үйлчилгээний орчинг бий болгох бөгөөд ингэснээр үйлчлүүлэгчдэд бухимдал чирэгдэлгүй үйлчлэхээс гадна ажилчидын ажилын бүтээмжийг дээшлүүлэх, маркетингын цэгцтэй төлөвлөлт гаргах боломжыг удирдах салбарынханд олгодог. Мөн ажилчдад үнэлгээ өгөгчийг давхар суулгаснаар үйлчлүүлэгч тухайн үйлчилсэн ажилтанд үнэлгээ өгнө. Ингэснээр үйлчилгээний ажилчидын ажлын идэвхи сайжирна, соёлч боловсон, хурдан шуурхай болно.

Бүтээгдэхүүний давуу талууд:

  • Суурилуулалт болон хэрэглээ нь энгийн
  • Үйлчлүүлэгчдэд ойлгомжтой соёлтой үйлчилгээ үзүүлэнэ
  • Дараалалд зогсож хүлээхгүйгээр амарч байх боломжыг олгоно
  • Үйлчилгээний ажилтаны ажлыг хөнгөвчлөнө
  • Үйлчилгээний зааланд эмх цэгц, тав тух, соёлтой боловсон үйлчилгээний орчинг бий болгох, ажлын идэвхийг сайжруулж, соёлч боловсон, хурдан шуурхай үйлчлэх боломжийг олгоно.
  • Үйлчилгээний ажилтаны ажлын үр дүнг хянах боломжтой бөгөөд ажлын бүтээмжийг өдөр, долоо хоног, сар, жилээр тайлан хэлбрээр харах боломжтой
  • Дугаарын самбар дээрх мэдээллийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой
  • Том тасалгаатай эсвэл сонсогдохгүй газруудад нэмж чанга яригч эсвэл дуудсан дугааруудыг харуулах том дэлгэц нэмж тавьж болно

Нийлүүлсэн газрууд