Ухаалаг худаг

Боломж

Өөрсдийн хийсэн монгол програмтай тул хэрэглэхэд хялбар, нэмэлт өөрчлөлт хөгжүүлэлт хийлгэх, бусад компаний худгуудыг нэгтгэх, худгийн усны хэрэглээг бүртгэх, тайлан авах, камерын хяналт, сенсоруудын мэдээлэл хүлээн авах/температур, чийгшил, гэрэл/, хүний оролцоог багасгах, 24/7 усаа авах, банкны данстай холбон 24 цаг цэнэглэлтээ автоматаар хийх зэрэг боломжуудыг бид санал болгож байна

Баталгаа

Баталгааны хугацаанд эвдэрч гэмтсэн төхөөрөмжүүдийг (хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болон цахилгааны хэлбэлзэл зэрэг биднээс шалтгаалахгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд ) үнэгүй сольж засвар үйлчилгээг хийнэ. Мөн олон газар суурилуулж байсан туршлагатай.

Товч танилцуулга

Хүний амьдралын зайлшгүй хэрэглээ болсон усыг өнөөгийн завгүй нийгэмд цаг заваа тааруулан ус авах нь асуудал болж байна. Үүнийг шийдэх зорилгоор бид өөртөө үйлчлэх автомат худаг хийснээр худгийн ажиллагааг хүний оролцоогүйгээр 24/7 цагаар тасралтгүй ажиллуулах болсон. Ингэснээр ард иргэд хүссэн цагтаа хүссэн хэрэглээгээрээ авах боломжтой болж байна.

Бүтээгдэхүүний давуу талууд:

  • Хэрэглэхэд хялбар монгол хэлтэй
  • Тайлан тооцоо хийхэд хялбар
  • Нэвтрэх эрх бүхий хэрэглэгчидийн бүртгэл үүсгэх боломжтой
  • Ажилтаны ажлыг хөнгөвчлөнө
  • Тайлан тэмдэглэлийг харж дата цуглуулах боломжтой. Цуглуулсан дата-наас аль худаг хэр их хэрэглээтэйг харж сургалт семинар зохион цэвэр усны хэрэглээг багасгах тал дээр анхаарах зэрэг ач холбогдолтой
  • Камераар баримтжуулж маргааныг таслан шийдвэрлэх
  • Сенсорууд байрлуулан худгийн чийгшил, температурыг харж хянах, гэрэлийг шөнийн цагаар л асаах
  • Бусад компаний автоматжуулсан худгийг өөрийн системтэй нэгтгэн аль ч худагаас ус авах боломжтой болгох
  • Цаг баригдалгүй 24/7 буюу хэдийд ч усаа авах боломжтой